Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын нэгэн компани ажилчдынхаа шагналын мөнгөөр хана босгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт баруун хойд Хятадын Ганьсу мужийн төв Ланьжоу хотын нэгэн компани оны эцсийн үр дүнгийн урамшууллыг ажилтнууддаа олгох ёслол зохион байгуулжээ.

Компани ажилтан бүртээ 50,000 юань ($7,940 орчим), тэтгэвэрт гарсан хүмүүстээ болон ажилтнуудынхаа эцэг эхэд 3,000 юань тус тус шагнасан байна.

Шагналд зарцуулсан нийт мөнгөний дүн нь 100 сая гаруй юань ($15 сая гаруй) болсон тухай орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Мөн шагналд зарцуулсан мөнгөө бэлнээ тараахдаа хана босгож ажилтнууддаа сюрприз барьсан байна.

 

 

 

 

Эх сурвалж: ECNS.cn