2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B14
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
19:00
S44
-17°
20:00
S44
-18°
21:00
S44
-21°
22:00
S44
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-26°
02:00
S32
-27°
03:00
S32
-28°
04:00
S32
-28°
05:00
S32
-28°
06:00
S32
-29°

Самсунг 2018 онд эвхдэг дэлгэцтэй гар утас бүтээнэ гэдгээ дахин батлав

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN

Дэлгэц нь эвхэгддэг гар утасны тухай яриа сүүлийн үед тасрахгүй байгаа ч чухам яг яаж эвхэгддэг байх нь тодорхойгүй байгаа юм.

Ийм технологитой гар утас бүтээнэ гэдгээ Самсунгийн албаны хүмүүс өнгөрсөн онд мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр тус компани дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахдаа энэ мэдээллийг дахин баталсан байна.

Самсунгийн мэдэгдэлд “Мобайл бизнесийн хувьд Самсунг эвхэгддэг OLED дэлгэц гэх мэт хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, ухаалаг гар утасны зах зээлд ялгарахын тулд ажиллах болно” гэжээ.

Нийтдээ гурав дахь удаагаа “эвхдэг дэлгэц”-ний тухай Самсунгийн тайлангийн үеэр дурдагдаж байгаа нь энэ юм.

Тиймээс тэд өрсөлдөгчдөөсөө ялгарах нэг гол технологийг гэж үзэж байгаа бололтой. Самсунг өмнөх Galaxy S8, Note 8 загварууддаа нугарсан хэлбэртэй буюу уян дэлгэцний технологийг нэвтрүүлсэн юм. Харин эвхэгддэг дэлгэц нь эвхэж, дэлгэх боломжтой байх бололтой.

Ингэснээр гар утасны овор хэмжээг нэмэхгүйгээр дэлгэцийн ашиглагдах талбайг нэмэгдүүлэх юм.

 

Эх сурвалж: CNET

 

x