2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B14
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
19:00
S44
-17°
20:00
S44
-18°
21:00
S44
-21°
22:00
S44
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-26°
02:00
S32
-27°
03:00
S32
-28°
04:00
S32
-28°
05:00
S32
-28°
06:00
S32
-29°

Самсунг Электроникс хувьцаагаа задлах төлөвлөгөөг зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN

Өмнөд Солонгосын технологийн аварга компани Самсунг Электроникс нэгж хувьцаагаа 50:1 харьцаагаар хувааж, задлах төлөвлөгөөгөө өнөөдөр зарлалаа.

Ингэх болсон шийдвэрээ “хувьцаагаа илүү олон хөрөнгө оруулагчид хүртээмжтэй болгох” зорилготой гэж тайлбарлажээ. Эцсийн шийдвэрийг гуравдугаар сарын 23-нд болох Самсунгийн ээлжит хувь нийлүүлэгчдийн хурлаар гаргах гэнэ.

50:1 гэдэг нь 5,000 воны үнэтэй нэгж хувьцааг 100 воны үнэтэй 50 ширхэг хувьцаа болгож олшруулна гэсэн үг юм. Ингэснээр нэгж хувьцааны үнэ буурч, худалдаж авах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх нөлөөтэй гэж үзжээ.

Хувьцаагаа задлах төлөвлөгөөг Самсунг өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайланг зарлахдаа цуг мэдээлсэн байна.

Дөрөвдүгээр улиралд Самсунгийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 72.9 хувиар өссөн нь хагас дамжуулагч эд ангийн эрэлт өссөнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

x