Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Японы арилжааны төвөөс хагас тэрбумын үнэлгээтэй крипто валют алдагджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Японы Coincheck арилжааны төвөөс 58  тэрбум иен буюу $534 саятай тэнцэх үнэлгээтэй крипто валют үл мэдэгдэх шалтгаанаар алга болсныг тус байгууллага Баасан гарагт зарлаж, үйл ажиллагаагаа түр зогсоожээ.

Хакеруудын оролцоотой байх магадлалтай энэ хэрэг нь 2014 онд тус улсын MtGox арилжааны төвөөс алдагдсан 48 тэрбум иений хэргийг хохирлын хэмжээгээр давсан үзүүлэлт болж байна.

Coincheck алдагдсан крипто валютын мөрөөр шалгаж, мөн үүнтэй зэрэгцэн Японы санхүүгийн зохицуулах байгууллага болон цагдаагийн газарт хэргийн талаар мэдэгджээ. Хэвлэлийн хурал дээр тус арилжааны төвийн ерөнхийлөгч Коичиро Вада харилцагчдаасаа уучлал гуйж, тэдний мөнгийг эргүүлэн олгохын тулд гаднаас санхүүгийн тусламж авах талаар дотроо хэлэлцэж эхэлснийг дуулгасан байна.

Баасан гарагийн шөнийн 3 цагийн үед системд нь гадны халдлага орсныг мэдсэн гэнэ. Төвийн үйл ажиллагаа хэзээ сэргэхийг мэдээлээгүй байна. Өчигдөр орой Токио дахь Coincheck төвийн оффисийн гадна хүмүүс цуглаж, дансан дахь мөнгө хөрөнгөө нэхэж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Japan Today