Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг.
Шалгалтын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт хяналт шалгалт хийх ажлыг энэ оны нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Уг хяналт шалгалтаар “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “МедикаМонголиа”, “Мөнхноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж байгууллагын 49 улсын 449 гадаадын иргэнийг хамрууллаа.
Оюутолгой уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын иргэдийн бичиг баримтад шалгалт хийх явцад визийн зөрчилтэй 40 орчим гадаад иргэд хууль бусаар хөдөлмөр эрхэлж байжээ.
Эх сурвалж: ГИХГ