Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох ШХАБ-ын уулзалтад урьжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан жил бүр болдог уламжлалтай билээ. 

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байсан юм.

Харин энэ жил ШХАБ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох энэхүү уулзалтдаа урьжээ.

ГХЯ-ны зүгээс тус уулзалтын бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар өнөөдөр салбарын сайд мэдээллээ.