Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

“ZPAY” БАНК САНХҮҮГИЙН САЛБАРТ ШИНЭ ӨНГӨ НЭМНЭ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Финтек технологид суурилан бүтээгдсэн “Zpay” санхүүгийн шинэлэг үйлчилгээний талаар “Зэт Пэй ББСБ” ХХК-иас хэвлэлийн бага хурал хийлээ. Уг үйлчилгээ нь IT технологийн дэвшлийг ашиглан шимтгэлгүй, хурдан хугацаанд мөнгөн гуйвуулга  хийх боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа аж. 

Энэ талаар Төслийн менежер Т.Энхбаяр: Монгол инженерүүдийн оюун ухаан, цаг зав, хүчээ нэгтгэн олон улсын төлбөр тооцооны шинэлэг шийдэл болох “Fintech” технологи дээр суурилан бүтээгдсэн ZPay үйлчилгээ та бүхэнд хүрэхэд хэдийнэ бэлэн болжээ. ZPay хэрэглэгч хоорондоо болон, бусад бүх банкны данс уруу, мөн АНУ, Солонгос улс уруу хамгийн бага зардлаар, хамгийн хурдан хугацаанд шилжүүлэг хийх боломж олгож байгааг дуулгахад таатай байна. 

 

Мэдээлэл технологийн захирал П.Пүрэвбазар : Манай “Zpay”  банк бус санхүүгийн байгууллага 2014 онд санхүүгийн зохицуулах хорооноос валют арилжаа, мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоо гэсэн тусгай эрхүүдийг авсан бөгөөд өнөөдөр мобайл апплейкэшин, www.zpay.mn цахим хуудаснаас гадна хотын төвд байрлах 24 цагийн салбаруудаараа дамжуулан дээрх үйлчилгээг цогцоор нь хүргэх болсоныг онцолж байна

Өнөөдрийг хүртэл бид өдөр тутамдаа банк хооронд гүйлгээ хийхэд 100-300 төгрөгний шимтгэл төлдөг байсан бол “Zpay” хэрэглэгч болсноор Zpay хэрэглэгч хооронд болон арилжааны бүх банкны данс уруу 0 төгрөгний шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх, мөн Солонгос болон Америк улсруу хамгийн бага шимтгэлээр, 24 цагийн турш гүйлгээг хийх боломжтой болж байгаа юм.  

Цаашид  Zpay нь өөрийн нэрийн KUMA картыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгч картаа ашиглан кино театр, дэлгүүр, супермаркет, фитнесс, гоо сайхан, эмнэлэг, эмийн сан, ресторан, кофе шоп, нийтийн тээвэр, нислэгийн тийзний төлбөр тооцоогоо хийгээд, олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, Cash back авах боломжтой болох юм.

Бид аюулгүй ажиллагааг хангахын тулд олон улсын “Payment Card Industry Data Security Standard”-ыг нэвтрүүлсэн. Энэ нь Монголын бусад арилжааны банкуудтай адил аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн үг юм”  гэв.


“Хүмүүс өдөр тутамдаа ухаалаг утас ашиглаж хэвшсэн энэ цаг үед олон банкны гарт биедээ авч явалгүй, зөвхөн гар утсаараа бүх төлбөр тооцоогоо шимтгэлгүй, хурдан шуурхай төлөх боломжоор хангах нь бидний цаашдын үндсэн зорилтуудын нэг юм. Дашрамд дурдахад худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхэлдэг хувь хүн, аж ахуй нэгжүүд манай NFC ПОС терминал машин болон, и-мерчантын үйлчилгээг сонгон хамтран ажиллах, хамтдаа хөгжих олон боломжууд байгааг дуулгамаар байна хэмээн Бизнес хөгжлийн менежер Д.Түмэндэлгэр хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцолсон юм.

Замын түгжрэл, урт дараалал, үйлдэл бурт хэтэвч тэмтрэх шимтгэлүүд, хөшүүн харьцаа, хүйтэн мэдрэмийг гар даллан үдэх цаг иржээ ...

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ WWW.ZPAY.MN 
77108181

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.