Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны хувийн жорлонг устгаж хүч чадлаа үзүүлэхийг судлаач АНУ-д зөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосыг судалдаг Америк мэргэжилтнүүдийн нэг Жефрей Люис өнгөрсөн амралтын өдөр нийтлүүлсэн өгүүлэлдээ Ким Жон Уны хувийн жорлонг АНУ устгаж хүч чадлаа үзүүлэх хэрэгтэй хэмээн хошин байдлаар зөвлөжээ.

Пёньяныг цөмийн зэвсгээс салгах янз бүрийн арга зам яригдаж байгаа. Эдгээрийн хамгийн муу хувилбар нь АНУ-ын зүгээс түрүүлж цохилт өгөх юм.

Гэхдээ Люис сул дорой дайсандаа их хүч гаргахын оронд удирдагчийнх нь зөөврийн жорлонг устгаж үзүүлбэл Америкийн зэвсгийн ончтой цохилт өгөх чадварыг харуулж, Ким Жон Уны “ханд”-ыг дарна гэж үзжээ.

Хойд Солонгосын пуужингийн туршилтын зурагнуудад Ким Жон Уны хувийн зөөврийн жорлон хэд хэдэн удаа өртсөн байдаг.

Ийм жижиг хэмжээний цохилт нь дайн дэгдээх хэмжээний үр дүнд хүргэхгүй, гэхдээ Ким Жон Уны сэтгэл зүйд хүнд тусах болно гэж тэр бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider