Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путины сонгуулийн вэбсайт ажиллаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ирэх гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөх гэж байгаа Владимир Путины сурталчилгааны вэб сайт өчигдрөөс ажиллаж эхэлжээ.

Вэбсайтын хаяг нь putin2018.ru юм.

Путин энэ удаа бие дааж нэр дэвшиж байна. Нэр дэвшигчийн эрхээ авахын тулд тэр нийтдээ 300,000 дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой.

Өчигдөр өглөөний байдлаар Путиныг дэмжигч 711,000 иргэний гарын үсэг цуглаад байгааг сонгуулийн штабын төлөөлөгч Андрей Кондрашов мэдээлжээ.

Сонгуулийн Төв Комисс нэг нэр дэвшигчээс 315,000-аас хэтрэхгүй тооны гарын үсэг хүлээж авах хязгаартай байдаг боловч Путины штаб хүссэн иргэн бүрийн гарын үсгийг цуглуулахаар болсон байна.

 

Эх сурвалж: ТАСС