Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Хар жагсаалт"-аас гаргахыг хүслээ

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Европын холбооны зөвлөлөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан юм.

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын холбооны дээд төлөөлөгч болон тус холбооны 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт захидал илгээж “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсжээ.

Захидалд “Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов” гэдгээ дурджээ.

 

Зураг