Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн Boeing 737 онгоц Хар тэнгисийн усанд тулаад зогсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой Pegasus Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц Туркийн Трабзон хотын нисэх буудалд газардах үедээ гулгаж, замаасаа гаран Хар тэнгисийн уснаас хэдхэн метрийн зайтай зогссон байна.

Онгоц Туркийн нийслэл Анкарагаас ирж байжээ.

Тухайн үед бороо орсны улмаас зам нойтон, халтиргаатай байсан нь ингэж гулгахад хүргэсэн бололтой.

Онгоцны нэг талын хөдөлгүүр эх биеэсээ салж, тэнгисийн усанд хөвж яваа зураг сошиал сүлжээгээр тарсан байна. Онгоцонд нисэх багийнхан, зорчигч нийлээд 168 хүн явсан нь бүгд эсэн мэнд, ямар нэг бэртэл гэмтэлгүй гарсан гэнэ.

Трабзон хотын нисэх буудал хаалгаа барьж, мэргэжилтнүүд ослын шалтгааныг шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: Quartz