2018/01/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,431.51₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-26°
01:00
S32
-28°
02:00
S32
-28°
03:00
S32
-29°
04:00
S32
-31°
05:00
S32
-31°
06:00
S32
-29°
07:00
S32
-29°
08:00
S32
-29°
09:00
S32
-28°
10:00
S32
-27°
11:00
S32
-25°
12:00
S32
-22°

"Шатахуун зарахгүй ШТС байвал баримт нотолгоотойгоор ШӨХТГ-т мэдээлж болно"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN

Зарим компанийн ШТС-ууд шатахуун зарахгүй, Сод монгол группийнх талоноор өгч байна гэх мэдээлэл бидэнд өнөөдөр орой ирсэн юм.

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодрууллаа.

ШӨХТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч "Нефть импортлогч ААН-үүдэд улсын байцаагч нар шалгалт хийгээд явж байгаа. Шалгалтын явцад шатахууны хомсдол үүсгэсэн нь илэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байна.

Сод монгол группийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөөр олгохгүй, талоноор шатахуун олгож байгаа гэдгээ бидэнд мэдэгдсэн.

Хэрэв шатахуун зарахгүй ШТС байвал баримт нотолгоотойгоор бидэнд мэдээлж болно" гэсэн тайлбарыг өглөө.

 

Тус газраас энэ сарын 9-нд нефть импортлогч аж ахуйн нэгж,байгууллагуудад хандан шатахууныг хязгаарлахгүй байх, үнийг тогтвортой байлгах мэдэгдлийг хүргүүлжээ.

 
 

Уул уурхайн яамнаас өгсөн мэдээллээр 2018 оны 1 дүгээр сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 67, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байгаа юм.

x