2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
20:00
S32
-24°
21:00
S32
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-25°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°

Орос, Америк улсууд гудамжны нэрээр дайтаж эхлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN

Саяхан Вашингтон хотын эрх баригчид тус хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны урд талын гудамжны нэрийг Оросын сөрөг хүчний улс төрч асан Борис Немцовын нэрээр нэрлэх санал гаргаж, эхний шатны хурлаар дэмжигдсэн юм.

Борис Немцов одоогоос гурван жилийн өмнө Москва хотын төвд бусдын гарт алагдсан. Түүний аллагыг улс төрийн сэдэлтэй гэж үздэг юм.

“Борис Немцов” сангийн ерөнхийлөгч Владимир Кара-Мурза гудамжны нэр хоёрдугаар сарын 27-нд буюу Немцовын алагдсан өдөр албан ёсны болж хэрэгжинэ гэж ТАСС агентлагт ярьжээ.

Мэдээж энэ нь Москвагийн эрх баригчдад таатай шийдвэр биш нь тодорхой. Тэгвэл өчигдөр ОХУ-ын Думд Либерал Ардчилсан Намыг төлөөлдөг гишүүн Михайл Дегтярев (зураг дээр байгаа) хариу арга хэмжээ болгон Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны урд гудамжны нэрийг өөрчлөх санал гаргажээ.

Гудамжны одоогийн нэрийг Девятинский Переулок гэдэг юм. Харин Дегтяревын саналд уг гудамжны нэрийг Североамериканский Тупик (Хойд Америкийн мухар гудамж, мухардал) гэж өөрчлөхөөр тусгажээ.

Америкчуудын гудамжны нэр өөрчилж байгааг юу гэж үзэж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид асуухад тэр “Хот өөрөө мэдэх асуудал” гэсэн ч хоёр орны харилцаа улам хүндэрсээр байгааг бас хүлээн зөвшөөрсөн юм.

 

Эх сурвалж: ТАСС

 

x