2018/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.30₮
B32
УЛААНБААТАР
-26°
|
-34°
B34
УЛААНБААТАР
-25°
|
-33°
B34
УЛААНБААТАР
-25°
|
-33°
13:00
S32
-28°
14:00
S32
-26°
15:00
S32
-26°
16:00
S32
-27°
17:00
S32
-28°
18:00
S32
-31°
19:00
S32
-32°
20:00
S32
-33°
21:00
S32
-34°
22:00
S32
-34°
23:00
S32
-34°
00:00
S32
-34°

"Гэр хорооллын утаа улирлын шинжтэй, харин автомашин жилийн турш агаарыг бохирдуулж байдаг"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Өвлийн улиралд утаа нийслэлчүүдийн толгойны өвчин болдог билээ. Утаанаас үүдэн өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа аж.

Агаарт агуулагдаж байгаа хорт бодисын хэмжээ энэ жилийн хувьд нэлээд өндөр байгаа юм. Нийслэлийн агаарын чанар, түүнд агуулагдах хорт бодисын хэмжээний талаар Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн, доктор Б.Цацралаас тодрууллаа.


Улаанбаатар хотын агаарын чанар ямар түвшинд байна?

-Улаанбаатар хотын хэмжээнд тархан байршсан  15  харуулын цэгээр агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмждэг. Эдгээр зургаан үзүүлэлт дотор PM 2.5, PM 10 тоосонцор, хүхэрлэг хий SO2, азотын давхар исэл NO2, нүүрстөрөгчийн дутуу исэл CO, озон O3 ордог. 

Ерөнхийдөө 15 станцын маань 11 нь 15 минут тутамд мэдээлэл өгч байдаг. Харин үлдсэн дөрвөн станц маань 24 цагийн дунджаар мэдээллээ гаргадаг. Эдгээр мэдээллийг ашиглаад бид долоо хоног, сар, улирлын тоймыг хийдэг. Сүүлийн байдлаар 2017 оны хүйтний улирлын тоймыг гаргасан. Үүнд 2017 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд агаарын бохирдлын хэмжээг үндсэн дөрвөн үзүүлэлт болох PM 2.5, PM 10 тоосонцор, хүхэрлэг хий SO2, азотын давхар исэл NO2-оор гаргаж байгаа.

Өнгөрсөн оны статистик мэдээллийг 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад тоосонцрын хэмжээнд 10-15 хувиар бага харагдаж байгаа. Харин хүхэрлэг хий буюу SO2-ын хувьд 30 орчим хувиар бага байсан. Тэгэхээр хүхэрлэг хий гэдэг маань өөрөө түүхий нүүрсний шаталттай шууд холбоотой. Энэ нь өөрөө агаарыг ихээр бохирдуулдаг бодис. 

Агаарт агуулагдаж байгаа SO2-ын хэмжээ 30 орчим хувиар багассан байна гэдэг нь түүхий нүүрсний шаталттай холбоотой агаар бохирдуулах эх үүсвэрийн хувьд тодорхой бууралт байна гэж харж байгаа. Хэдий агууламжийн хувьд бууралттай байгаа ч SO2-ын хэмжээ агаарын чанарын cтандартаасаа давсан хэвээр байна. 

-Хүхэрлэг хийний сөрөг нөлөө юу вэ. Хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

-Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.  Стандартаас давсан хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй нөлөөлдөг бөгөөд зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, өндөр настнууд түүнчлэн хүүхдүүд өртөмтгий байдаг.

Үүний учир нь хүүхдийн амьсгалах хурд насанд хүрсэн хүнийхээс хурдан. Тэгэхээр илүү амьсгалдаг мөн хүүхдийн дархлаа нь сул байдаг учир зөвхөн агаарын бохирдол ч бус өөр өвчинд илүү өртөмтгий байдаг. 

-Агаарын бохирдлыг бууруулах ямар арга зам байна?

-Агаарын бохирдлыг шууд ор мөргүй арилгана гэдэг их асуудалтай. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь 2017 оны гуравдугаар сард батлагдсан агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөөд гаргасан. Энэ ажлын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээнээс үе шаттайгаар татгалзана гэж тусгасан. Түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг бууруулах замаар, 2025 онд гэхэд агаарын бохирдол 80 хувиар бууруулна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. 

Зорилгынхоо хүрээнд шөнийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн, уурын зуухнуудыг буулгаж, төвлөрсөн дулаан хангамжид холбож байна. Агаарын бохирдол бууруулах нь  зөвхөн засгийн газраас шаардаад байх биш, иргэдийн оролцоо хамгийн чухал байдаг. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулахад иргэд юуг хийж болох вэ гэдгээ бодох нь зүйтэй. Мөн байгаль орчинд ээлтэй амьдарч ядаж л үнсээ гаргаж хаяхгүй, гялгар уут, хуванцар сав галд хийж шатаахгүй байх ёстой. 

Жишээлбэл үнс нь агаарт цацагдахаараа хортой бодисыг ялгаруулж байдаг. Айлууд ухамсартай байж, үнсээ гаргаж хаяхгүй байхад л агаарт байгаа хорт бодисын хэмжээ тодорхой хэмжээнд багасна шүү дээ. Энэ болгоныг хүмүүс өөрөө мэддэг ч, биелүүлдэггүй. Тэгэхээр хүний хайхрамжгүй байдлаас болж агаарын бохирдол тодорхой хэмжээнд үүсдэг гэж хэлж болно.

 

-Гэр хорооллын айлуудын гаргаж байгаа утаанаас автомашины гаргах бохирдол өндөр байдаг гэдэг. Энэ талаар тодруулбал?

-Энэ их чухал асуудал. Ялангуяа манай нийтийн тээвэрт явж байгаа автобус олон жилийн насжилттай болсон байгаа. Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 75-аас дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Энэ насжилтын улмаас  тээврийн хэрэгслээс ялгарч  байгаа бохирдол их байдаг.  Мөн манай ашиглаж байгаа түлш маань стандартад хэр нийцэж байгаа вэ гэх асуудал гарч ирнэ. 

Манайх NO2 азотын давхар ислийн хэмжилт хийж байгаа. Энэ бодисын дийлэнх хувь нь автомашинаас үүдэлтэй. SO2-ын хувьд 2017 болон 2016 оны 10-12 дугаар сарыг харьцуулахад  37 хувиар буурсан байхад NO2-ын хувьд өмнөх оны түвшинтэйгээ ойролцоо байсан. 

Үүний шалтгаан нь автомашины тоо ихсэж, нийтийн тээврүүдэд парк шинэчлэл хийхгүй байгаа учраас насжилт нэмэгдэж, тээврийн хэрэгслийн яндангаас гарах утааны тортогшилт нэмэгдээд ирж байгаа юм. Иймээс нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тортогшилтыг шүүх шүүлтүүр тавих, түүнчлэн автобусны парк шинэчлэлээ сайжруулах шаардлагатай байна.

Гэр хорооллоос гарч буй утаа зөвхөн өвлийн улирлын үеэр анхаарал татдаг. Гэр хорооллын утааны асуудал зөвхөн улирлын шинжтэй, харин автомашин жилийн турш агаарыг бохирдуулж байдаг.

x