Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад паспортаа ЭНГИЙНЭЭР захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл НҮНТ-ийг зориорой

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болоод байгаа билээ. 

Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Ажлын 10 хоногт гардаг.

Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална. 

100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд өдөрт 1,300 гаруй хүн дугаарлаж байна. Тэднээс 600 хүнийг авах нормтой ч, ачааллаа нэмээд 800 хүнийг хүлээн авч ажиллаж байгаа юм.

Тиймээс иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорьж, очер дараалал үүсгэж, ачаалал нэмэхгүй байхыг тус газраас зөвлөлөө.

Гадаад паспорт шинээр авахад бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний цахим үнэмлэх
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  • Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 5 жилээр 32,500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10,000 төгрөг нэмэгдэнэ /
  • Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД:

  • Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
  • Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
  • 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  •  Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх 
  • Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил байна.

Дээрх мэдээлэл нь хуучирсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс 100 айл дахь УБЕГ-ын байранд гадаад паспортын захиалга авахаа зогсоосон.

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон.