2018/02/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.21₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
03:00
S44
-27°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°
11:00
S32
-20°
12:00
S44
-17°
13:00
S44
-16°
14:00
S28
-14°

Дэлхийн аль хэсэгт хамгийн хүйтэн өвөл болж байгааг NASA харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN

NASA-гийн дэлхийг ажиглах станцаас арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 2-ны хоорондох манай гарагийн өвлийн улирлын нөхцөл байдлыг харуулсан газрын зураг гаргажээ.

Ингэхдээ бүс нутаг бүрийн 2001-2010 оны ижил өдрүүдийн дундаж газрын хөрсний хэмтэй харьцуулсан байна. Улаан өнгө нь тодрох тусмаа өмнөх хугацааны дундаж хэмээс дулаан байгааг харуулж байгаа бол хөх өнгө тодрох тусмаа илүү хүйтэрснийг харуулж байгаа юм.

 

Эндээс харвал Хойд Америкт энэ өвөл их хүйтэрч, Еврази тив дулаан өвөлжиж байна.

Монгол улсын хувьд ихэнх нутгаар жилийн дундажтай ижил буюу арай дулаан байгаа нь харагджээ. Харин Увс, Хөвсгөл нууруудын сав газраар дунджаас илүү хүйтэрсэн байна.

Энэхүү мэдээлэл нь газрын хөрсөн дээрх температур тул хүмүүсийн биед мэдрэгдэж байгаа буюу агаарын хэмээс өөр байх боломжтой гэж NASA тайлбарлажээ.

 

Эх сурвалж: NASA

 

x