2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
21:00
S32
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-25°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°

LG компани дэлхийн хамгийн том, хамгийн өндөр нягтралтай OLED дэлгэцийг үзүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN

4K болон HDR технологи дөнгөж стандарт болж эхэлж байгаа энэ үед Өмнөд Солонгосын LG компани дэлхийн хамгийн том, хамгийн өндөр нягтралтай OLED дэлгэцийг танилцуулжээ.

Удахгүй Лас Вегас хотод нээгдэх CES (Consumer Electronic Show) үзэсгэлэн дээр нийтэд үзүүлэх гэж байгаа уг дэлгэц нь 88 инч хэмжээтэй, 8K нягтралтай юм. Тодруулбал “гурван 8”-аар илэрхийлэгдэх үзүүлэлттэй энэ бүтээгдэхүүн нь өнөөдрийг хүртлэх OLED дэлгэцний хамгийн том бөгөөд нягтрал сайтай хувилбар болж байна.

Үүнээс өмнө гарсан дээд үзүүлэлттэй OLED нь 77 инч хэмжээ, 4K нягтралтай байсан юм. Өрсөлдөгч Самсунг нь дэлгэцний технологио OLED-ээс QLED рүү шилжүүлээд удаж байгаа тул өнөөдөр OLED технологийн хамгийн том тоглогч нь LG болоод байна.

Саяхан тэд Өмнөд Солонгосоос гадна анх удаа үйлдвэр байгуулах төлөвлөгөөг засгийн газраараа батлуулсан нь Хятадын Гуанжоу хотод босох гэж байгаа юм.

 

Эх сурвалж: Engadget

 

x