Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Самсунг Электроникс компанийн хагас дамжуулагч, гар утасны салбарын тэргүүн асан Квон О Хюн өнгөрсөн 2017 оны Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалин урамшуулал авсан хүнээр тодорчээ.

Даваа гарагт Chaebul.com сайтад нийтлэгдсэн зах зээлийн тоо баримтаас үзвэл Квон захирал өнгөрсөн онд нийтдээ 20 тэрбум воны ($18.7) цалин урамшуулал авсны 14 тэрбум нь үндсэн цалин, 5 тэрбум орчим нь нэмэгдэл урамшуулал байжээ. Тэр одоо Samsung Advanced Institute of Technology хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм.

2013 оноос эхлэн Өмнөд Солонгосын компаниуд дээд удирдлагынхаа цалин хөлсний мэдээллийг ил зарладаг болсон юм. Тэгвэл Квон О Хюны цалин ингэж тайлагнадаг болсон үеэс хойшх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Түүний дараа Самсунгийн Биологийн салбарын захирал Ким Тэ Хан 9 тэрбум вон, мөн Самсунг Электрониксийн захирлууд болох Ён Бү Кюн, Шин Жон Кюн нар тус бүр 7 тэрбум воны цалин авсан байна.

Тэдний араас тус бүр 4 тэрбум воны цалингаар LG компанийн гэр ахуй, гоо сайхны салбарын захирал Ча Сук Ён, SK Innovation компанийн захирал Ким Чан Гюн нар удаалжээ.

 

Эх сурвалж: Yonhap News