Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа нийтийн тээврийн хэрэгслүүд ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн  “Шинэ жилийн баярын цэнгүүн” 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайд жил бүр болдог.

Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийжээ.

Иргэд төв талбайд шинэ оноо угтсны дараа их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

 
 
 
 
 

Мөн 2017 оны 12 дугаар сарын 29, 30, 31, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн амралтын өдрийн хуваариын дагуу үйлчлэх аж.