Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Харилцагч төвтэй Голомт банк нь "Оны онцлох аж ахуйн нэгж"-ээр тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч Голомт банк нь Монгол Улсад анх удаа “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн юм. Тус төслийн  үр дүнг  PMI MONGOLIA CHAPTER-аас өндрөөр үнэлж "2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ"-өөр тодруулсан бол МҮХАҮТ-аас энэхүү амжилтыг улам бататгаж Голомт банкийг 2017 ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ- ээр өргөмжиллөө.   

Салбартаа тэргүүлэгч Голомт банк нь “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд өөрийн бизнес төв, салбар, тооцооны төвүүдийн тохижилт болоод бүхий л үйл ажиллагааг амжилттай шинэчилжээ.  Ингэснээр харилцагч тав тухтай, тохилог орчинд, банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдсэн юм. 

Мөн төслийн хүрээнд харилцагчтай шууд харьцдаггүй, олон давтамжтай хийгддэг банкны зарим ажил болон кредит карт, цалин, хэрэглээний зээлийн судалгаа, харилцагчдын хувийн хэрэг, мэдээллийг нэгдсэн стандартын дагуу зохих нэгжид төвлөрүүлснээр, салбарын ажилтнуудын дотоод ажлын ачаалал буурч, харилцагчдад зориулах цаг хугацаа нэмэгдэж, зээлийн судалгааны чанар сайжрах зэрэг үр дүнг үзүүлсэн байна. Тодруулбал  борлуулалтын тоогоо 102% нэмэгдүүлж, салбаруудын орлогод эзэлж буй зардлын хэмжээг 30%-иар бууруулсан зэрэг өндөр амжилтыг үзүүлсэн юм. 

Голомт банк нь олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох энэхүү төслийг, гадаадын улс орны зөвлөх үйлчилгээг авалгүйгээр өөрсдийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрөөр амжилттай хэрэгжүүлж, харилцагчийн хүлээлтээс давсан өндөр үр дүнг үзүүлсэн нь Оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарах үндэслэл болжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.