Снүүкерийн чансаа тогтоох энэ оны хамгийн сүүлчийн тэмцээн болох Шотландын нээлттэй тэмцээн явагдаж, Австралийн тамирчин Нил Робертсон аваргаар тодорчээ. Тэрбээр шигшээ тоглолтод БНХАУ-ын тамирчин Цао Юйпэнтэй учраа тааран тоглосон юм.
Шигшээ тоглолтод нийт 17 өрөг буюу түрүүлж 9 өрөгт ялсан нь түрүүлэх байсан бөгөөд тоглолтын эхнээс Хятадын тамирчин Цао давамгайллыг авч үдээс өмнөх хэсгийг 5:3-аар, үдээс хойшх хэсэгт мөн 8:4-өөр тэргүүлж аваргаар нэрлэгдэхэд тун ойрхон ирсэн юм.
Энэ үед Австрали залуу төвлөрлөө сайн хадгалж олон дараалсан цохилтуудаа амжилттай болгосноор таван өрөг дараалан авч 9:8-аар Цаог буулган авсан юм.
Ингэснээр тэрбээр 2016 оны зургаадугаар сараас хойш анхны түрүүгээ хүртэж 70 мянган фунт стерлингийг өөрийн болголоо.