2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
12:00
S44
-15°
13:00
S44
-13°
14:00
S28
-12°
15:00
S28
-11°
16:00
S28
-11°
17:00
S28
-12°
18:00
S28
-14°
19:00
S28
-16°
20:00
S44
-18°
21:00
S44
-19°
22:00
S44
-22°
23:00
S32
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийл Сакер: Цаашид арилжааны банкны хүү буурна гэсэн найдлага байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

ОУВС -гийн захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг энэ сарын 15-ны өдөр хэлэлцэж баталсан байна.

Ингэснээр Монгол Улс 55,912 сая ЗТЭ буюу ойролцоогоор 79.1 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болжээ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 83,868 сая ЗТЭ буюу 118.6 сая ам.долларын санхүүжилт олгогдож байна.

"Хөтөлбөр батлагдснаас хойшхи хэрэгжилт сайн байлаа. Эдийн засгийн өсөлт 2017 онд 3.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь хөтөлбөр батлагдах үед төсөөлж байснаас ихээхэн дээгүүр байна.

Бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин тааламжтай байсны ачаар эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж чадсан. Бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээ нь энэ оны 9 дүгээр сард Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хойшлогдсон хэдий ч хэрэгжилт нь сайн байж чадсаныг ОУВС хэвлэлийн мэдээндээ онцолжээ. 

"Нүүрсний үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн суурьт томоохон өөрчлөлтүүд гарч байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Олон Улсын Валютын Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер "Нүүрсний үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн суурьт томоохон өөрчлөлтүүд гарч байна. Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл сэргэж эхэллээ. Төгрөгийн ханш тогтворжсон, хөрөнгийн урсгал нэмэгдсэн, гадаад зах зээлд гаргасан бондын хүү буурсан нь сайн үзүүлэлт юм.

Тухайлбал олон улсын бондын зах зээлд маш бага буюу 5 гаруй хувийн хүүтэй бонд гаргасан нь маш их амжилт. 2016 онд 11 хувийн хүүтэй бонд гаргаж байсантай харьцуулбал энэ нь том амжилт юм.

Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид ямар их итгэж байгааг харж болно.

Дотоод зах зээлийг харвал Засгийн газрын бондын хүү 18 хувиас 11 хувь хүртэл буурсан сайн үзүүлэлт байна. Банкуудыг бэхжүүлэх ажил хийгдэж байгаа учраас цаашид арилжааны банкны хүү буурна гэсэн найдлага байна.

Мөн гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч, цаашид нэмэгдэх төлөвтэй боллоо.

Эдийн засагт нааштай өөрчлөлт гарахад Засгийн газрын бодлогын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн явдал гэж харж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Засгийн газар шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг хэрэгжүүллээ.

Юуны түрүүнд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлбэрэлтгүй дагаж, алдагдлыг бууруулахад авах арга хэмжээ авсан. Төсвийн бодлогын тухайд Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд тохирсон зүйлээ хэрэгжүүлээд явж байна. 2021 онд хөтөлбөр хэрэгжиж дуусахад төсөв ашигтай гарах төлөвлөгөөтэй байгаа.

Богино хугацаандаа эдийн засгийн нөхцөл өнгөрсөн 1 жилтэй харьцуулахад хамаагүй сайжирсан. Урт хугацаандаа бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна" гэв. 

x