Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрхтнээ огтлуулахаас зугтсан Африк охинд дүрвэгчийн статус олгохыг Өмнөд Солонгосын дээд шүүх дэмжлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт баруун Африкийн Либери улсаас дүрвэж ирсэн охинд дүрвэгчийн статус олгохыг Өмнөд Солонгосын дээд шүүх дэмжсэн тогтоол гаргажээ.

15 настай охины цагаачлах хүсэлтэд өмнө нь доод шатны шүүх татгалзсан хариу өгч байсныг ийнхүү дээд шүүхээс буцааж байгаа юм. Гана улс дахь дүрвэгчдийн хуаранд мэндэлсэн охин 2012 онд эхийн хамт Өмнөд Солонгост ирж байжээ.

Дүрвэх болсон шалтгаанаа тэд орон нутгийн бүдүүлэг ёс заншлаас зугтах болсонтой холбон тайлбарлаж байв. Африкийн зарим орнуудад өсвөр насны охидын хэлүүг хүчээр огтолдог заншил одоо болтол үйлчилдэг юм.

Гэтэл Солонгосын Цагаачлалын Алба түүний хүсэлтийг хүндэтгэх шалтгаан биш, Либерийн засгийн газар иргэдээ ийм үйлдлээс хамгаалах чадвартай гэж үзэж байжээ.

Харин дээд шүүх энэ дүгнэлтийг няцааж, охины хүсэлтийг дахин хэлэлцэхээр буцаасан байна. Дээд шүүхийн дүгнэлтэд “эмэгтэй хүний биед онц аюултай соёл, уламжлал, шашны ёсноос зугтаж ирсэн” тул хүний эрхийг дээдэлж, охинд дүрвэгчийн статус олгох нь зүйтэй гэжээ.

 

Эх сурвалж: Korea Times