Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн банкнаас “Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийг ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Б.Батзориг  Дэлхийн Банкны ажлын  ажлын хэсгийн ахлагч, Хөдөө аж ахуйн секторын агробизнесийн ахлах мэргэжилтэн М. Ситарамачандра болон хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа нартай уулзлаа.  

Уулзалтаар Сайд Б.Батзориг Дэлхийн Банкны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн,  Дэлхийн Банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр” (P4R) -ийн хүрээнд ирэх жилүүдэд ХХААХҮ-ийн  салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.

Энэ хүрээнд  махны экспорт болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр  Дэлхийн Банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд Б.Батзориг илэрхийллээ. Дэлхийн банкны зүгээс ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн  хэрэгжилтэд онцгой анхаарч, салбарын сайдын хэлсэнчлэн  үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр  хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Мөн Дэлхийн банкны М.Ситарамачандра тэргүүтэй ажлын хэсэг ХХААХҮ-ийн яамны газрын дарга нарт Дэлхийн Банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийн талаар танилцуулж мэдээлэл хийн, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцсон юм.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ