Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 11 дүгээр сарын орон сууцны үнийн индексийг зарлана

ikon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN

МҮХАҮТ-ын 403 тоот хурлын танхимд

10:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

BlueSky tower-ын 3 давхрын Topaz хурлын танхимд

11:00 цагт Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний https://smartcar.mn системийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болно.

Монголбанк-д

11:00 цагт Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК-иас энэ оны 11 дүгээр сарын орон сууцны үнийн индексийг зарлана.

Сангийн Яамны 9 давхарт

11:30 цагт Сангийн Яам болон Азийн Хөгжлийн Банкны дэргэдэх Японы Ядуурлыг Бууруулах Сангийн буцалтгүй тусламжаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт "Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө" НҮТББ-аас Хүн төрөлхтөнийг аврах өв гүн ухаан буюу хөх толботнуудын нууц мэдлэг сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт

12:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Б блок болох 10 тасаг бүхий 240 ортой, 6 хагалгааны өрөөтэй байрны нээлт болно.