2018/01/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,431.51₮
B30
УЛААНБААТАР
-16°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
19:00
S32
-24°
20:00
S32
-26°
21:00
S32
-27°
22:00
S32
-28°
23:00
S32
-29°
00:00
S32
-29°
01:00
S32
-29°
02:00
S32
-29°
03:00
S32
-29°
04:00
S32
-30°
05:00
S32
-29°
06:00
S32
-29°

Ж.Пуччинийн “Турандот” дуурийн гол дүрд дуучин Д.Баясгалан тоглосныг үзэгчид өндрөөр үнэлжээ

ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN

Болгарын соёл урлагийн томоохон төв Русе хотын Дуурийн улсын театрт найруулан тавьсан Жакамо Пуччинийн “Турандот” дуурийн Турандотын дүрд Софийн Дуурийн театрийн гоцлол дуучин Д.Баясгалан болон Итали, Болгарын дуурийн шилдэг дуучид оролцон тоглосныг тус муж, хотын удирдлага, үзэгчид өндрөөр үнэлжээ.

Энэ нь Русе мужид Монгол орныг таниулан сурталчлах, орон нутгийн соёл урлагийн байгууллагын харилцааг хөгжүүлэхэд ач холбогдолтой болов.

Элчин сайд Д.Батсайхан мөн өдөр Русе мужид ажиллаж, тус мужийн дарга Г.Григоров, Русе хотын Засаг дарга П.Стоилов болон Русегийн их сургуулийн ректор В.Пенчева нартай уулзлаа.

 

Орон нутгийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, Баянхонгор аймаг, Русе мужийн хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах Санамж бичиг байгуулах болон их дээд сургуулиудын хооронд оюутан, багш харилцан солилцох талаар ярилцав.

Тэрбээр Русегийн Дуурийн улсын театр, “Медика” байгууллагын урилгаар үйл ажиллагаатай нь танилцсан юм.

 

Эх сурвалж: ГХЯ

 

x