Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 11 сарын байдлыг танилцуулна

ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN

Төрийн ордонд

09:00 цагт "Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт Залуучуудын үндэсний чуулган болно. Энэхүү чуулганд Монголын залуучуудын төлөөлөл болсон 850 залуус оролцож, өөрсдийн санаа бодлыг хуваалцах юм.

Business Tower-ийн 19 давхарт, SMS төвд

09:00 цагт "Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиг хандлага" эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хэлэлцүүлэг болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд

10:00 цагт Их дээд сургуулийн оюутан, залуусын дунд “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент ” сэдэвт илтгэлийн тэмцээн болон аюултай хог хаягдлын үзэсгэлэн зохиогдоно. 

14:00 цагт "Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно. 

Төрийн түүхийн музейд

11:00 цагт Бурханч лам Пүрэвбатын номын нээлтэнд зориулсан үзэсгэлэн болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд

11:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон явуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.

ЗГ-ын 3 дугаар байрны 204 тоот мэдээллийн танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Мөн III улирлын дундаж цалингийн мэдээлэл хүргэнэ.

МҮХАҮТ-ын Их танхимд

11:00 цагт Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгааны тайланг танилцуулна.

Улсын Филармонид

13:00 цагт Монгол Улсын Филармонийн байгуулагдсаны 45 жилийн ойн баярын хэвлэлийн хурал болно.

"Чингис Хаан" олон улсын нисэх буудалд

16:00 цагт Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Английн дээд лигт 20 удаа түрүүлсэн Манчестер Юнайтад клубт тоглосон Франц довтлогч Луи Саа “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцоно.