Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн баялгийн сан Азийн анхны үл хөдлөх хөрөнгөө Токиогоос авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон баялгийн сангуудын нэг Норвегийн $1 их наядын сан Ази тивд анхны үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг Токио хотод хийжээ.

Тус сан нийт 92.75 тэрбум иен ($823.2 сая)-ээр Токиогийн таван байгууламжийн 70 хувийг худалдаж авсныг Баасан гарагт мэдээлсэн байна. Үлдсэн 30 хувийг Японы Tokyu Land Corp. компани авсан гэнэ.

Таван байгууламжийн гурав нь Шибуяагийн худалдааны дүүрэгт байгаа бол хоёр нь Омотесандогийн тансаг ангиллын дүүрэгт байгаа ажээ.

Норвегийн баялгийн сангийн орлого газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл, бонд, хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгөөс бүрддэг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус сангийн нийт үнэлгээний 2.7 хувь нь үл хөдлөх хөрөнгө байжээ.

Тэд олон жилийн турш Ази тивийн үл хөдлөх хөрөнгийн салбарт орохоор Токио, Сингапурын зах зээлийг судалж байсан юм. Токиогийн наймааны гэрээг өнгөрсөн Пүрэв гарагт үзэглэж, энэ сард багтаан дуусгахаар болжээ.

Энэ наймааны төлбөрийн 49 хувийг банкны зээлээр санхүүжүүлэх гэж байгаагаа сангийн төлөөлөгч мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun