Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн дэд сайдын байр суурь эрс өөрчлөгджээ гэв

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх дуулиан сүүлийн өдрүүдэд гараад байна.

Энэ жагсаалтад орохоос дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөлтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа тул эдгээр байгууллагад нэгдэж орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлж ажиллахыг хүссэн албан бичиг илгээж байлаа.

Энэ бичгийн зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамжсан корпорациуд, тухайлбал, Рио Тинто-гоос татвараа бүрэн авахын тулд холбогдох хэлэлцээрүүдэд яаралтай нэгдэн орох тухай хүсэлт байсан юм.

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн байр суурь тухайн үед өөр байсныг ирүүлсэн хариу бичгээс харж болно. Харин Ч.Хүрэлбаатарыг сайд болсноос хойш байр суурь нь 180 градус өөрчлөгдсөн байна гэж president.mn сайтад мэдээлсэн байна. 

Албан бичиг: 

 
 
 

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба