2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө анх удаа зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Нижний Новгород хот дахь ГАЗ автомашины үйлдвэрт зочлох үеэрээ 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ анх удаа зарлажээ.

Үйлдвэрийн ажилчидтай уулзах үеэрээ Путин “Тиймээ. Би ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөнө” гэж зарласан байна.

Хэрвээ тэр 2018 оны гуравдугаар сард болох сонгуульд ялбал гурав дахь 10 жилдээ Орос орныг удирдана гэсэн үг. Одоо 65 настай Путин 2000 оноос хойш ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг албыг хашиж ирсэн нь түүнийг ЗХУ-ын үеийн удирдагч Леонид Брежневээс урт хугацаанд төрийн жолоог атгасан хүн болгож байна.

Энэ үзүүлэлтээрээ тэр зөвхөн Иосиф Сталины дараа орж байгаа юм.

2018 онд ялалт байгуулж, дөрөв дэх бүрэн эрхээ эдэлж эхэлбэл Путин 2024 он хүртэл буюу 72 нас хүртлээ Оросыг захирна.

Өчигдөр Путин “Сонгуульд өрсөлдөхөө зарлах хамгийн тохиромжтой газар энэ юм гэж би бодлоо” гэхэд үйлдвэрийн ажилчид нийтээрээ “Россия!” хэмээн алга ташин уухайлжээ.

Одоогоор ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад байгаа хүн нь тус улсын шоу ертөнцийн од бүсгүй Ксения Собчак байгаа юм. Уламжлал ёсоор Путин дахин ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэгт итгэлтэй байгаагаа саяхан Ксения хэвлэлд ярьсан байна. Гэхдээ тэр өөрийгөө өөрчлөлтийг хүссэн хүмүүсийн төлөөлөл болж өрсөлдөнө гэсэн юм.

Оросын коммунистуудын удирдагч, 73 настай Геннадий Зюганов, үндсэрхэг үзэлтнүүдийн төлөөлөл, 71 настай Владимир Жириновский нар ирэх жилийн сонгуульд нэрээ дэвшүүлэх нь тодорхой байгаа.

Гэхдээ тэд бүгд Кремлийн бодлогыг дэмжигчид юм. Гол сөрөг хүчний нэр дэвшигчид тооцогдож байсан Алексей Навальный гэмт хэрэгт холбогдсон шалтгаанаар өрсөлдөх боломжгүй болоод байгаа билээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x