Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлэг төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохыг эсэргүүцээгүй"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн хуралтай холбоотой бус асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн хорооны дэд дарга Г.Атармаа "БЗД-ийн ИТХ-ийн VII хурал энэ сарын 27-ны өдөр болсон. БЗД-ийн ИТХ дахь АН-ын бүлгээс болон хурлын дарга н.Ганчимэг тус хуралдааны талаар мэдээлэл өгсөн байсан. Энэхүү мэдээлэлдээ БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлэг төрийн албан хаагч нарт 300 мянган төгрөг олгохыг эсэргүүцсэн гэж иргэдийн дунд ташаа мэдээлэл тараасан.

Тус хурлын товыг энэ сарын 21-ний өдөр төлөөлөгч нарт гар утас уруу явуулсан. Энэ нь өөрөө хууль бус явдал учир манай бүлэг үүний дагуу хуралдаж хэлэлцэх асуудлыг өөрчилж, хуралдааныг нэг хоногоор хойшлуулах санал гаргасан. Дэгийн дагуу хуралдааны товыг долоо хоногийн өмнө хүргүүлэх ёстой байтал энэ дэгийг зөрчсөн. Тиймээс бид тус шийдвэр, материалуудаа холбогдох газарт нь хүргүүлсэн байгаа.

Гэтэл БЗД-ийн ИТХ хуралдаж тэргүүлэгчид хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байсан. Энэ нь бас хууль зөрчсөн асуудал. Учир нь Засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд тэргүүлэгчид зөвхөн хуралдааны товыг зарлах ёстой байдаг. Гэтэл тэргүүлэгчид тус заалтыг зөрчиж дураараа шийдвэр гаргасан. 

Бид үүний дагуу өөрсдөд нь уулзаж, шаардлага тавихад бид тэргүүлэгчдийнхээ тогтоолыг хуралдааныхаа тогтоолтой андуурч гаргасан байна гэх тайлбарыг өгсөн. Тэгэхээр БЗД-ийн ИТХ хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэх эргэлзээ төрсөн" гэлээ.

МАН-ын бүлэг хуралдаа суухгүй байна гэдэг ташаа мэдээлэл

 
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн ИТХ-ийн МАН-ын бүлгийн дарга Б.Галцог "МАН-ын бүлэг хуралдаа суухгүй, мөн үйл ажиллагаандаа оролцохгүй байна гэх ташаа мэдээллийг АН-ын бүлгээс олон цацсан. Харин бид эсрэгээрээ ажлаа үргэлжлүүлж, хуралдаа сууя гэх үүднээс хариу өгсөн ч тус бүлэг хууль бусаар бүрэн эрхгүй долоон гишүүнийг хуралдаа суулгаад байна. 

Тиймээс энэ байдлаа зогсоовол бид хуралдаа сууж, хэвийн үйл ажиллагаагаа явуулна гэсэн байр сууриа илэрхийлж байгаа" гэлээ.