Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Берлин Зоог – ‘’Ээ дээ энэ Буузнууд уу’’ хөтөлбөр

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий дахинд бууз нь зуун зуун жилийн хөгжил хувьслын түүхтэй ба улс бүр өөрийн хэв шинж амт чанар агуулсан буузны төрлийн хоолтой байдаг билээ. Бууз нь жинхэнэ утгаараа олон улсын хоол ба буузны төрлийн хоолгүй улс дэлхийд олдохгүй болов уу.  Бууз эртний хоол гэдэг нь Ромын эзэнт гүрний үед хүртэл тус хоолны орц нь бичээстэй байжээ.  Дээрх орцноос харвал мах, өөх, давс, халуун ногоо холин чимхээд усанд буцалгадаг байсан байна. Энэхүү хоолыг манайхаар банш хэмээн нэрлэх ба Европын улсууд буузнаас илүү баншийг түлхүү хэрэглэсээр иржээ.

1800 жилийн өмнө Хятадад Баозы хэмээн нэрээр бууз ард түмний хоол болон үүссэн. Түүх домгоос дурьдвал, Хан гүрний үед Жан Жонжин хэмээх физикч, ардын уламжлалт аргын эмч домч, зохион бүтээгч хүн байсан ба буузны үүслийг хийж байжээ. Тэрээр улсынхаа төв хотод эмч домч, зохион бүтээгчээр ажилладаг байсан бөгөөд олон жилийн дараа тэтгэвэртээ гарч төрөлх тосгондоо өвлийн улиралд иргэн иржээ.  Гэтэл түүний тосгоныхон өвлийн хүйтнээс болж хөлдөж өлсөглөнд нэрвэгдэж зовлонд унасан байжээ.

Эдгээр хүмүүсийн ихэвчлэн чих нь хөлдсөн байжээ. Маш олон хүн түүн дээр эмийн ургамал асууж тусламж эрэн уулздаг байсан ба Жан Жонжин нэг өдөр энэ асуудалд өөрийн тус нэмрээ оруулахаар зорин хонины мах, улаан чинжүү, эмийн ургамал нарыг зуурсан гуриланд хольж яг л чих шиг хэлбэрт оруулан чимхэн усанд буцалган жигнэсэн байна. Нилээд олон банш бууз хийсний дараа тэрээр тосгоны зовлонд нэрвэгдсэн хүмүүст тарааж эхэлжээ. Энэ үйл явдал нь тосгоны иргэдэд сэтгэл санааны дэмжлэг маш ихэд өгсөн ба иргэд ч мөн энэхүү шинэ төрлийн хоолны амтанд орч хавар цаг ирмэгц их хэмжээгээр буузыг тосгон даяараа хийж эхэлжээ. Энэ үйл явдал нь буузны үүслийг тавьж бууз нь дэлхий дахинд тархан улс хоорондын онцлогоос хамааран төрөл бүрээр хийгдсээр иржээ.

Олон үндэстний хэрэглэж ирсэн энэ битүү хоолны хаана ч давтагдахгүй монгол жор найрлага, нэрлэх ухааны талаар сонирхуулж байна. Битүү хоол болох бууз, банш, хуушуур зэрэг нь хөрш улс үндэстнээс дамжин манайд орж ирсэн хоолны төрөл бөгөөд эдгээр нь хэлбэр дүрс, хэмжээгээр ялгагдахаас гадна доторх орц өөр өөр байна. Энэ хоол Евро Азид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархжээ. Жишээ нь, буузыг Хятадад баозы, Японд жаозы буюу гёоза, Балбад момо, Түрэгт мант, Узбек зэрэг дундад азийн орнуудад манты, Солонгост манду, Буриадад позы гэх мэтээр нэрлэдэг.

Монголчуудын хувьд энэ битүү хоолыг махнаас гадна сүүл, будаатай, халиартай, жууцайтай, пүнтүүзтэй, дотор махтай гэхчилэн олон янзын аргаар хийдэг. Дээрх төрөл зүйлээс монголчууд мах, сүүл хольсон шанзтай буузыг ихэд эрхэмлэн гол төлөв хүндэтгэлийн зоог байдлаар хэрэглэж ирсэн уламжлалтай. Хэдийгээр анхны гарал үүслийн хувьд өөр үндэстний хоол боловч  өөрийн онцлогт тохирсон жор, найрлага, чимхэлтийн хэлбэр дүрс, тэр ч байтугай нэрлэх Монгол хувилбаруудыг манай ард түмэн эртнээс бий болгожээ. 

Жишээ нь Монголчууд буузыг хонин бууз, тарваган бууз, майхан бууз, саран бууз, цэцгэн бууз, бөөрөнхий бууз, гонзгой бууз, залхуу бууз, таван хошуу, цагариг гэх мэтчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь энэ хоолны Монголчилсон хувилбарыг гэрчилнэ. Бас хэрэглэгчийн онцлогт тохируулан нэрлэдэг байсан баримт ч бий. Дээхэн үед “Дээлний” буюу гангачуулын бууз гэж байжээ. Үүнийг бас Хүрээ маягийн бууз гэж ч нэрлэдэг байж. Энэ нь Хүрээнийхний идэж уух нь хүртэл учиртай байсантай холбоотой бөгөөд гоё дээл хувцсаа тос шөл болгочихгүйн тулд ажиллагаа ихтэй ч дахин дахин хазахын оронд шууд үмхчихээр жижигхэн чимхдэг байжээ.  

Бууз нь Монголчуудын цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг. Ийм болохоор айл бүр цагаан сарын буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцлөөд ирсэн зочин бүртээ тусгайлан жигнэж тавагладаг. Жигнэж болгосон буузны уур нь савсаж байхад гаргаж сэвээд зочныхоо нүдний өмнө таваглаж тавьдаг нь жинхэнэ Монгол зочлох ёсны илэрхийлэл. Ирсэн зочиндоо түрүүчийн хийсэн буузаа халааж өгнө гэдэг ойлголт бидэнд байхгүй. Өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд хөрсөн буузыг богино долгионы зууханд хийж дахин халаавал бууз биш болно.

Нэг ширхэг бууз ойролцоогоор 40 ккал илчлэгтэй. Гэхдээ өөх, мах нь тохирсон буузны хувьд шүү дээ. Гэтэл зарим айл буузны шанзандаа дотор, гадар өөх, сүүл зэргийг аль болох ахиу хийж өег болгох гэж оролддог. Ийм бууз бүр ч илүү илчлэгтэй. Монголчууд золголт хийж явахдаа нэг айлд гурван бууз иднэ гэж хамгийн багаар тооцож үзэхэд 4-5 айлаар ороход л хоногийн хоолны илчлэгийн хэмжээ нь физиологийн нормоос даруй хоёр дахин хэтэрдэг байна. Ийм их өл шимтэй хоолыг ойр ойрхон, хэтрүүлж идсэнээр хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг товчхон сануулъя. Ийм болохоор хэдийгээр давтагдашгүй сайхан амттай, хүндэтгэлийн сайхан зоог ч гэсэн буузаар дайлах, дайлуулахдаа туйлын ухаалаг байхыг зөвлөхөд илүүдэхгүй.

Дашрамд дурьдахад Идээний дээд хоол Бууз-нд дурлагсад та бүхэн Монголын анхны түргэн хоолны сүлжээ Берлин Зоог-т хүрэлцэн ирснээр xэмжээний хувьд энгийн буузнаас 2 дахин TOM 4н төрлийн гараар татсан махтай амтат БУУЗНУУДЫГ та 11/20-12/10 дуустал Берлин зоогийн бүх салбараар орж зооглох боломжтой.

Берлин Зоогийн хамт олон тусгай жигнүүртэй тавганд шууд жигнэж халуун, шүүслэг, том буузнуудыг үйлчлүүлэгч та бүхэнд хүргэж байна.

Бүх төрлийн бууз 6500₮ (Бууз бүрт Хачир дагалдана)

1. Хонины махтай бууз – Дээд гурилаар уламжлалт хэлбэрээр хийгдсэн

 

2. Үхрийн махтай бууз  - Дээд гурилаар уламжлалт хэлбэрээр хийгдсэн

 

3. Гүзээний бууз –Үхрийн гүзээ нь маш олон төрлийн ач тустай бөгөөд Сахарын өвчтэй болон эрүүл хооллолтын дэглэм барьж байгаа хүмүүст тохиромжтой. 2-р гурилаар хийгддэг.

 

3. Веган бууз - Веган хоолтонгуудад зориулагдсан Ногоотой хийгдсэн.

 

 

Утас: 7777-1212, 88000348, 88077263

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.