Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины ханш түүхэн дээд хэмжээндээ хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө манай дэлхийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг крипто валют болох Биткоины ханш $8,700-г давж түүхэн дээд амжилт тогтоолоо.

Энэ нь оны эхнээс 900 орчим хувиар өссөн дүн юм. Арваннэгдүгээр сар Биткоины хувьд маш их тогтворгүй үе байлаа. Энэ сарын эхээр төлөвлөгдөж байсан SegWit2X шинэчлэлт хойшилсны дараа түүний үнэ $5,500 хүртэл унаж, зарим хөрөнгө оруулагчид Биткоин кэш хэмээх өөр хувилбар руу нь шилжиж байв.

Харин дараа нь Chicago Mercantile Exchange бирж дижитал валютын фүчерс арилжаалж эхлэх тухай мэдээ гарсны дараа Биткоин эргэн сэргэсэн юм.

Үүнээс гадна Голдмэн Сакс, Ситигруп зэрэг томоохон хөрөнгө оруулагчид крипто валют, блокчэйн технологиудыг судалж, өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж эхлэх тухай мэдэгдсэний дараа байдал бүр сайжирсан байна.

Энэ оны эхээр Биткоины ханш $1,000 гаруй байсан юм. Одоогийн байдлаар Биткоины зах зээлийн хэмжээ $145 тэрбумд хүрээд байна. Энэ нь Сиеменс, Мастеркард, Бритиш Американ Тобако, Макдональдс зэрэг компаниудаас өндөр үнэлгээтэй болгож байгаа юм.

Хоёр дахь том крипто валют болох Этериумийн ханш өчигдөр бас шинэ дээд хэмжээнд хүрсэн байна. Нэг этериум Бямба гарагийн байдлаар $485 хүржээ.

Түүний зах зээлийн хэмжээ $46 тэрбумд дөхөж, оны эхнээс 5,000 хувиар ханш нь өссөн байна. 2017 оны эхэнд нэг этериумийг $8.27-оор авч болдог байв.

 

Эх сурвалж: Russia Today