Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэн паспорт болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах үүрэгтэй

ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг.

Хэрэв, хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахыг анхаарна уу.

Иймд зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье.

САНАМЖ:

 

Эх сурвалж: ГИХГ