Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Технологийн салбарт хөрөнгө оруулбал АШИГТАЙ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ХУРДАЦТАЙ ӨСЧ БУЙ ТЕХНОЛОГИЙН БИЗНЕСТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА 

Сүүлийн үед нэгэн төрлийн бизнес хүчээ авч байгаа нь цахим төлбөр тооцоо, и-баримтын кассын системийн бизнес юм.

Монголд худалдаа үйлчилгээг и-баримтын кассын машингүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Өнөөдөр 40 мянга орчим бизнес эрхлэгч 100 мянган үйлчилгээний цэгээр өдөр тутмын худалдаагаа и-баримтын кассын машинаар дамжуулан хийж байна.

 

Кассын систем нийлүүлэгчдийн борлуулалтын орлого 2017 оны 3-р улирлын байдлаар 27 тэрбум төгрөг байна. Үүнээс Кассын системийн програмын лицензийн борлуулалтын орлого 12 тэрбум төгрөг, дагалдах хэрэгслийн борлуулалтын орлого 7 тэрбум төгрөг, бэлэн бус гүйлгээний шимтгэлээс олох орлого 5 тэрбум төгрөг ба бусад төрлийн орлого 3 тэрбум төгрөг байна. 

Кассын машины 2017 оны эхний хагасын борлуулалтын орлого 2016 оныхоос 40%  өссөн үзүүлэлтэй байна.

Хөрөнгө оруулалтын өгөөжийн төсөөлөл

Кассын програм ашиглах эрхийг жилээр эсвэл сараар сунгуулах шаардлагатай бөгөөд одоогоор ашиглагдаж байгаа кассын програмуудын сарын үйлчилгээний хөлс нь дунджаар 20 мянган төгрөг гэж үзвэл 1000 хэрэглэгчтэй компани жилд 240’000’000₮-ийг зөвхөн програмын лицензийн төлбөрөөс олох боломжтой бөгөөд энэ нь жил бүр давтагдах тогтмол орлого юм.   

1000 хэрэглэгч * Сарын үйлчилгээний хөлс 20,000₮ * 12 сар = 240’000’000₮ 

 

Энэ төрлийн бизнесээс олох ашиг орлого дараагийн 20 жилд тогтвортой өсөх хандлагатай байгаа тул эдийн засагчид и-баримтын систем хөгжүүлэх бизнест хөрөнгө оруулалт хийвэл тун ашигтай байна гэж үзэж байна. 

Кассын машинаар хийгдэж байгаа бэлэн бус гүйлгээнээс тогтмол ашиг хүртэх боломж

Арилжааны банкууд өөрийн карт уншигчаар  хийсэн бэлэн бус гүйлгээнээс 1%-ийн шимтгэлийг бизнес эрхлэгчээс суутган авдаг. Энэ шимтгэлээсээ тодорхой хувийг кассын програмаа ашиглуулсны төлбөр болгон програм нийлүүлэгчид олгодог ePOS системийг Датабэйнк ХХК компани нэвтрүүлсэн. Энэхүү бэлэн бус гүйлгээний шимтгэлийн орлогыг кассын програм нийлүүлэгч болгон авах эрхтэй бөгөөд өөрийн хөгжүүлсэн програмыг ePOS системд бүртгүүлсэн байхад хангалттай. Ингэснээр та үндсэн үйлчилгээнээс гадна нэмэлт орлогоор өөрийн ашгийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой юм.

ОЙРЫН 1-2 ЖИЛД 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ БОЛОХ КАССЫН СИСТЕМИЙН БИЗНЕСТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ 

Тэгвэл бид бизнес эрхлэгчиддээ нэгэн сонирхолтой, ашигтай бизнесийн саналыг тавьж байна. Энэ бол Татварын Ерөнхий Газраас батламж авсан, 2 жилийн хугацаанд хөгжүүлж, 1000 хэрэглэгчээр бүрэн туршигдсан найдвартай ажиллагаатай  дэлгүүр, эмийн сан, нотариат, зоогийн газар, эмнэлэг, үсчин, цайны газар, зочид буудал, үзвэр үйлчилгээний газар зэрэг олон мянган хэрэглэгчтэй кассын програмыг эх кодтой нь худалдан авч хэрэглэгчийн систем нийлүүлэгч болж ирээдүйтэй  бизнест хөрөнгө оруулахыг урьж байна.

Бидний санал болгож байгаа POS EXPRESS 1.0 системийн иж бүрдэлд

1. POS EXPRESS 1.0 кассын програм

2. Програмын Эх код болон бусад дагалдах бичиг баримт

3. Програмын хэрэглэгчийн эрх үүсгэх, cунгах, цуцлах менежмент систем  

4. Програмаа борлуулах бүрэн автомат онлайн дэлгүүр 

5. Програмын ашиглах заавар, сургалтын видео хичээлүүд

6. Бэлэн бус төлбөрөөс шимтгэл авах ePos системд холбогдох модуль

7. Туршилтаар үнэгүй ашиглах хувилбар. /Туршилтын хувилбарыг вэбсайтаас үнэгүй татаж авч суулган ашиглан өөрийн үйл ажиллагаанд тохирч байвал төлбөр төлөн худалдаж авах боломжтой/

 

Системийг ХЭН худалдан авбал ашигтай вэ?

  1. Олон салбартай бизнес эрхлэгчид: Та дахин кассын програмын төлбөр төлөх шаардлагагүй болно. Програмаа өөрийн компанийн үйл ажиллагааны онцлогт тааруулан өөрчлөх, өөрчилсөн програмаа ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд борлуулан давхар ашиг олох боломжтой.
  2. Кассын програм хөгжүүлэхээр төлөвлөж байгаа, хөгжүүлж байгаа Startup гарааны компани: Та 2 жилийн хугацаанд 1000+ хэрэглэгчээр бүрэн тестлэгсэн, ТЕГ-ын Мэдээлэл Технологийн Газрын батламжтай ибаримтын кассын програмыг эх кодийн хамт авч цаашид хөгжүүлэх нь энэ төрлийн системийг анхлан хөгжүүлэхэд шаардагдах цаг хугацаа, санхүүгийн хэмнэлтийг хийж чадна.
  3. Хөдөө орон нутагт бизнес эрхлэгчид:  Бизнес эрхлэгч манай програмыг эх кодын хамт худалдан авсанаар тухайн орон нутагтаа и-баримтын оператор компани болж бизнесээ өргөжүүлэх боломжтой. Компьютер, даглдах хэрэгсэл, кассын принтер, принтерийн цаас, гар утас, бичиг хэрэгийн худалдаа, няглан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгчидэд илүү тохиромжтой. Бид нэг аймагт зөвхөн 1 бизнес эрхлэгчид програмын эрхээ борлуулах тул та яараарай.
  4. Танай үйл ажиллагаанд тохирсон кассын програм олдохгүй байгаа бол: Та 2 жилийн хугацаанд хөгжүүлсэн, 1000+ хэрэглэгчээр бүрэн тестлэгдсэн, Татварын Ерөнхий газрын  Мэдээлэл Технологийн Газраар батламжтай програмыг эх кодийн хамт худалдан авч цаашид өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан өөрчлөн хөгжүүлэх боломжтой. 
  5. Санхүүгийн болон бусад төрлийн програм хөгжүүлэгчид ERP, агуулахын удирдлага, борлуулалт түгээлтийн удирдлага зэрэг бүртгэл тооцооны програм хөгжүүлэгч бол бэлэн 2 жил туршигдсан програм эх кодтой нь худалдаж авч програмаа богино хугацаанд өргөжүүлэх боломтой. Цаашид бүх төрлийн програм нь ямар нэг байдлаар и-баримтын програмтай холбогдон ажиллах зайлшгүй шаардлага гарч ирсэн.
  6. Аудит болон нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд: Үйл ажиллагаагаа өргөжүүлж харилцагч нартаа НӨАТ програм +Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ+НӨАТ тайлан гаргах багц үйлчилгээ санал болгох боломжтой болно.

“POS EXPRESS 1.0” кассын системийн танилцуулга

POS EXPRESS 1.0  програмыг мэргэшсэн, олон улсын сертификаттай програм хөгжүүлэгч, нягтлан бодогч нараас бүрдсэн баг 2016 онд татварын ерөнхий газрын НӨАТУС төсөлтэй хамтран НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор  “POS EXPRESS 1.0” и-баримтын програм хангамжийг хөгжүүлж зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.

Одоогоор манай програмаар 1000+  бизнес эрхлэгч өдөр тутмын борлуулалтаа хийж байна.

 

POS EXPRESS 1.0 кассын програмын онцлог давуу талууд

  • Хямд: Бүх хүнд хүртээмжтэй боломжийн үнийг санал болгож байна.
  • Кассын төхөөрөмж шаардлагагүй: Та notebook, PC аль нь ч байсан Windows үйлдлийн системтэй л бол ашиглах боломжтой
  • Интернэтгүй үед ажиллана: Та 3 хоногт ганц удаа интернэтэд холбогдоход л хангалттай. Бусад үед интернэт хэрэггүй.
  • Хэрэглэхэд хялбар Програм ашиглах зааварчлагааг 24/7 авах боломжтой: pos.itexpert.mn сайт дээр байрших програм ашиглах видео болон цахим зааварчлагааг 7 хоногын аль өдөр, өдөр шөнийн альнд ч ашиглах боломжтой.
  • Туршилтаар Үнэгүй ашиглах боломжтой: Програмыг ямар нэг бүртгэлгүйгээр pos.itexpert.mn сайтаас татаж аван туршилтаар өөрийн үйлчилгээнд хязгааргүй ашиглан тохирох эсэхийг шалгасаны дараа худалдан авах боломжтой.
  • Windows үйлдлийн системтэй бүх төхөөрөмж дээр ажиллана: 800x600 аас 2880x1800 хүртэлх нягтрал бүхий дэлгэцтэй Windows 7,8,10 үйдлийн системтэй PC, Laptop, Notebook, Tablet... дээр ажиллана.
  • Энгийн бүх төрлийн принтерээр хэвлэх боломжтой: 58мм, 80мм, A4 гэсэн гурван форматаар стандартын дагуу хэвлэнэ
  • Хэрэглэгчийн эрхийн хязгаарлалт: Менежер болон худалдагчийн эрхийн хязгаарлалттай.
  • Автомат шинэчлэлт: POS EXPRESS систем дээр үндсэн өгөгдлийг засварлахад ПОС дээр засвар автоматаар хийгдэнэ. Мөн ПОСын програмд өөрчлөлт ороход нэмэлт үйлдэл хийх шаардлагагүйээр шинэчлэгдэнэ.
  • Принтер, код уншигчийг ашиглана: USB холболтоор холбогдсон код уншигч болон принтерийг нэмэлт тохиргоогүйгээр шууд ашиглана.
  • Хууль, журамд нийцсэн: Монгол Улсын НӨАТ-ын тухай хууль, НХАТ-ын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн НӨАТУС (НӨАТ-ын урамшууллын систем)тэй холбогдон ажиллана. Хэрэглэгчдэд журамд нийцсэн тасалбарыг хэвлэн гаргана.
  • Борлуулалтын буцаалт: ПОС дээрээс тасалбарын буцаалтын кодыг уншуулан борлуулалтын буцаалтыг хийж, тасалбар дахин хэвлэгдэнэ.
  • Банкны картаар төлбөр хийх: Банкны карт уншигч төхөөрөмж ПОС-ын програмтай холбогдсоноор худалдагч банкны картыг зурж уншуулахад төлбөр хийгдэж илүү үйлдэл хийх шаардлагагүй.
  • Нэмэлт программуудыг хослуулан ажиллуулах боломжтой: Санхүү, агуулахын програмуудтой холбогдон ажиллана.
 

Програм хөгжүүлэхэд ашигласан технологи

  • Програмчлалын технологи, хэл: Microsoft Visual #C
  • Өгөгдлийн сан удирдах систем: Microsoft SQL local db 2014
  • Интернэт болон дотоод сүлжээ

Програм нь дараах орчин, үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай

  • Windows XP, Windows Vista, Windows 7, Windows 8 клиент үйлдлийн систем
  • NET 3.5 Framework, .NET 4.0 Framework, .NET 4.5 Framework
  • Windows Installer 3.1, 4.5, 5.0

Та манай програмыг сонирхож байвал дараах холбоосоор орж програмыг үнэгүй татан авч туршиж үзэж болно. www.pos.itexpert.mn
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар хөгжүүлэгч нартай холбогдоно уу.

Холбоо барих утас: 99830650 Имэйл: info@itexpert.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.