Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын түвшний цахим мэдээллийн аюулгүй байдлын форум зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Мэдээлэл, технологийн салбар хурдацтай хөгжиж, улс орны ирээдүй мэдээллийн аюулгүй байдал дээр суурилах болсон өнөө цагт төрийн болон хувийн хэвшил, албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн бүр цахим мэдээллээ өндөр хэмжээнд хамгаалах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа билээ.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад иргэдийн FB хаягт хуурамч линк илгээн нэвтэрч, мөнгө залилах хэрэг газар авч байгааг дурдаж болно. Энэ бол зөвхөн хувь хүнд учирч буй цахим аюулгүй байдлын жишээ бөгөөд төрийн болон хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд асар их мэдээллийг боловсруулан шийдвэр гаргах шаардлага гардаг тул мэдээллийн хадгалалт, хамгаалалтын асуудал нэн тэргүүнд тавигдах тулгамдсан асуудал болоод байна.

Нийгэмд үүсээд буй энэхүү шаардлагыг үндэслэн Мобиком Корпораци олон улсын түвшний цахим мэдээллийн аюулгүй байдлын форумыг зохион байгуулж, Монгол Улсын цахим мэдээллийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй эрсдэл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй санал бодлоо солилцлоо.

 

 

"CYBER SECURITY 2017" форумд Монгол Улсын яамд, Монгол банк, Төрийн банк, Төрийн тусгай хамгаалалтын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, Статистикийн ерөнхий хороо болон зэрэг 49 байгууллагын удирдлага, техникийн ажилтнууд оролцсон юм.

 

 
 

Энэхүү форумын үеэр албан байгууллага, аж ахуйн нэгжийн цахим аюулгүй байдалд учирч болох эрсдэл, түүнээс хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлын системийг хэрхэн хөгжүүлж буй талаар Япон улсын үүрэн холбооны тэргүүлэгч оператор KDDI корпорацийн Цахим аюулгүй байдал хариуцсан ахлах менежер А.Кубота болон Мобиком Корпорацийн удирдлагууд бодит жишээн дээр тайлбарласан нь сургалтад оролцогчдын сонирхлыг ихэд татжээ.

 
 

Америкт хийгдсэн судалгаагаар кибер халдлагад өртсөнөөр 6 сарын дотор жижиг бизнесийн 60% дампуурч байна гэжээ. Цахим мэдээлэл алдагдсаны улмаас байгууллагаас гардаг зардлын хэмжээ хэдэн сая доллараар хэмжигддэг бөгөөд эргээд нөхөгдөж баршгүй сөрөг үр дагавар гардаг. 2016 онд л гэхэд байгууллагын мэдээлэл алдагдсанаас АНУ 7,1 сая доллар, Англи 3,95 сая, Франц 4,72 сая, Япон улс 3,3 сая ам долларын алдагдал хүлээгээд байна.

"CYBER SECURITY 2017" арга хэмжээнд оролцогсдын хувьд байгууллага, аж ахуйн нэгж болон хувийн цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт боллоо хэмээн дүгнэсэн юм.

Дашрамд дурдахад Мобиком Корпораци нь харилцаа холбооны салбарт анх удаагаа ISO 9001:2008 чанарын удирдлагын систем, 27001:2005 Мэдээллийн Аюулгүй Байдлын удирдлагын систем, OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн Аюулгүй Байдлын удирдлагын систем зэрэг стандартуудыг хэрэгжүүлсэн ба албан байгууллагуудад байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсгүүд болох Дата центрийн үйлчилгээ, Өндөр хурдны интернэт, Лицензтэй програм хангамж, тоног төхөөрөмжүүдийг санал болгож байна.

Одоогийн байдлаар олон улсын TIER III стандартын дагуу баригдсан Дата центрийг Улаанбаатараас 226 км зайд байрлах Дархан хотод 2015 оноос эхлэн ажиллуулж байгаа бөгөөд энэхүү Дата центрт Монголын томоохон банкууд болон тэргүүлэгч уул уурхай, төрийн байгууллагуудын датаг хадгалж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.