Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Юнескод бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүдийн нэрэмжит булан нээх ажиллагаа болно

ikon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN

Налайх дүүрэгт

09:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Налайх дүүргийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

МХЕГ-ын хурлын зааланд

09:30 цагт Импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомын аюулгүй байдлын асуудлаар импортлогчид, цэцэрлэгийн эрхлэгч нар, хэрэглэгчдийн зарим төлөөлөл, Мэргэжлийн хяналтын байцаагч нар оролцсон хэлэлцүүлэг болно.

Blue Sky hotel 3-р давхарт Daimond Hall-д

09:30 цагт Монгол Улсад хүлэмжийн хийг бууруулах Ногоон барилгыг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг болно.

Налайх дүүрэгт

10:00 цагт ИТХ, Засаг дарга жилийн үйл ажиллагаагаа иргэддээ тайлагнах өдөрлөг болно.

Эрүүл Мэндийн Яаманд

11:00 цагт Үндэсний аудитын газар эрүүл мэндийн яаманд ажиллана.

Зам Тээврийн Хөгжлийн Яаманд

15:00 цагт Үндэсний аудитын газар зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллана. 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчил, дутагдал, тэдгээрийг арилгуулахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулна. 

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад

11:00 цагт Юнескод бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүдийн нэрэмжит булан нээх ёслолын ажиллагаа болно. 

Үүрэн холбооны оператор компаниудад

11:00 цагт "Хэрэглэгчээ сонсъё 2017" нээлттэй өдөрлөг болно.

"Мобиком корпораци" ХХК - ТЭДИ төвийн 1-р давхрын үйлчилгээний танхимд,
"Юнител" ХХК - 40 мянгат салбарын үйлчилгээний танхимд,
"Скайтел" ХХК - Скайтел Төв байрны 1-р давхрын үйлчилгээний танхимд тус тус хийгдэнэ.

Live conference center-т

12:00 цагт “Хамаг Монгол” Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд MCS-ийн Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан нарын Монголын хамгийн том компаны захирлуудад шаардлага хүргүүлнэ.

Стандарт хэмжил зүйн газрын төв байранд

12:00 цагт УБТЗ-ын Зүүнхараагийн вагон засварын депод олон улсын чанарын удирдлагын MNS ISO 9001:2016 стандартыг хангасан гэрчилгээг олгоно.