2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

Мугабэг баривчилж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч томилогдсон бололтой

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва

Өмнөд Африкийн Зимбабве улсад өрнөж байгаа үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Нийслэл хотод буун дуу, дэлбэрэлт сонсогдож, үндэсний телевизийн байранд цэргүүд нэвтрэн мэдэгдэл хийснээс өөр тодорхой мэдээлэл ирээгүй байгаа юм.

Харин эрх баригч ZANU-PF намын твиттер хуудас ерөнхийлөгч Мугабэг гэр бүлийнх нь хамт саатуулж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 75 настай Эммерсон Мнангагва томилогдсон тухай саяхан мэдээлжээ.

75 настай Мнангагва нь 93 настай ерөнхийлөгч Мугабэг залгамжлах хүмүүсийн нэгэнд тооцогдож байсан юм. Гэвч тэргүүн хатагтай 52 настай Грэйс Мугабэ түүний гол өрсөлдөгч болон, сөргөөцөлдөж байсны үр дүнд тэр өнгөрсөн долоо хоногт дэд ерөнхийлөгчийн суудлаа алдаж, намаасаа хөөгдөж байв.

 
Роберт Мугабэ эхнэр, дэд ерөнхийлөгч нарын хамт

Грэйс Мугабэ ч түүнийг улс төрөөс зайлуулахыг нөхрөөсөө ил тод шаардаж байсан юм.

Армийнхан мэдэгдэлдээ энэ бол төрийн эргэлт биш, Мугабэгийн гэр бүл аюулгүй байгааг өгүүлсэн байна.

Харин эрх баригч намын твиттер хуудас ерөнхийлөгчийг гэр бүлийн хамт баривчлагдсан гэжээ.

 

Эх сурвалж: BBC

 

x