Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өсчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.1 (8.9%) мянган төгрөгөөр өслөө. Сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 45.5 (9.5%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12.4 (7.5%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 3 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93.2 (10.1%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69.6 (10.0%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо