2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
09:00
S44
-19°
10:00
S44
-19°
11:00
S44
-17°
12:00
S32
-16°
13:00
S44
-13°
14:00
S44
-12°
15:00
S44
-12°
16:00
S32
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-16°
20:00
S44
-16°

Твиттер сүлжээ 280 тэмдэгт рүү дэлхий даяар шилжиж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN

140 тэмдэгтээр жиргээнийхээ уртыг хязгаарладаг байсан Твиттер сүлжээ өнөөдрөөс эхлэн 280 тэмдэгтийн шинэ хязгаарыг дэлхий даяар нэвтрүүлж эхэллээ.

Гэхдээ зөвхөн Хятад, Япон, Солонгос хэлээр ашигладаг хэрэглэгчид 140 тэмдэгттэйгээ хэвээр үлдэх юм. Учир нь Азийн эдгээр хэлнүүд цөөн тэмдэгтээр их утга агуулга илэрхийлдэг онцлогтой тул ингэхээр шийдсэн байна. Тухайлбал Японы хэрэглэгчдийн жиргээний дундаж урт 15 тэмдэгттэй байдаг гэнэ.

Компани хэсэг хугацаанд цөөн бүлэг хэрэглэгчийн дунд 280 тэмдэгтийг туршиж байгаад өнөөдрөөс нийтэд нэвтрүүлж байгаа юм.

Твиттер компанийн мэдээлснээр 140 тэмдэгтийн урттай байхад жиргээнүүдийн 9 хувь нь хязгаартаа тулдаг байсан бол 280 болсноор 1 хувь болж буурч байгаа гэжээ.

Туршилтын хугацаанд хэрэглэгчдийн дөнгөж 5 хувь нь нэмэлт тэмдэгтийн орон зайгаа ашиглаж байсан бол 2 хувь нь л 190 тэмдэгтээс урттай жиргээ хийж байсан гэнэ. Тиймээс өөрчлөлт нь хүмүүсийн дадсан хэрэглээнд шууд өөрчлөлт оруулахгүй, системийн ажиллагаанд ачаалал өгөхгүй гэж тэд тооцжээ.

 

Эх сурвалж: The Verge

 

x