Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж байна. 

Үүний дараа Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Ерөнхийлөгчийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй аж. Учир нь уг хоригийг Төсвийн болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байж УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой юм байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болох байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшилжээ. 

“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж магадгүй. 

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох"-ыг Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжээд байгаа юм.