Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Кэвин Спэйсигийн мэдэгдлийн дараа “House of Cards” цувралаа үргэлжлүүлэхгүй болсныг Нэтфликс зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой жүжигчин Кэвин Спэйсийг тойрсон бэлгийн дарамттай холбоотой дуулиан дэгдсэний дараа Нэтфликс компани алдарт “House of Cards” улс төрийн цувралаа дуусгаж байгаагаа зарлалаа.

Даваа гарагт гаргасан тус компанийн мэдэгдэлд одоо бүтээгдэж байгаа зургаа дахь бүлэг нь энэ цувралын сүүлчийн бүлэг байна гэж мэдээлжээ.

Нэтфликсийн мэдэгдэл Кэвин Спэйсигийн дуулиантай холбогдож гарсан эсэх нь тодорхойгүй байна.

Ням гарагт жүжигчин Антони Рэпп 14 насандаа Спэйсигийн бэлгийн дарамтад өртөж, сэтгэл санаагаар хохирч байснаа дэлгэсэн юм. Түүний мэдэгдлийн дараа Спэйси 30 жилийн өмнө болсон уг явдлыг санахгүй байгаагаа хэлээд хэрвээ согтуу үедээ ийм хэрэг үйлдсэн нь үнэн бол уучлал гуйж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн тэр энэ мэдэгдэлд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ анх удаа зарласан юм.

Кэвин Спэйси нь “House of Cards” цувралын гол дүрээрээ хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртэж байв.

 

Эх сурвалж: Mashable