Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Испани Каталоны автономит эрхийг цуцлахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Каталончуудад тавьсан шаардлагын хариуг өнөөдөр хүртэл хүлээсэн Испаний засгийн газар тус мужийн автономит эрхийг цуцлах ажлыг Бямба гарагаас эхлүүлэх болсноо сая зарлалаа.

Испаний ерөнхий сайдын алба мэдээлэхдээ үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг хэрэгжүүлэх талаар сайд нар хэлэлцэж эхлэнэ гэжээ. Уг зүйлд зааснаар Испаний автономит эрхтэй 17 мужийн аль нэг нь үндсэн хуулийг зөрчвөл Мадридын эрх баригчид автономит эрхийг нь цуцалж, удирдлагыг шууд өөртөө авах тухай заасан байдаг.

Каталончууд аравдугаар сарын 1-нд тусгаар тогтнолын санал асуулга явуулсан нь үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж Испаний засгийн газар үзэж байгаа юм.

Харин Каталончууд заасан хугацаанд тусгаар тогтнох хүслээсээ татгалзаагүй бөгөөд харин Мадридын дарамт шахалт үргэлжилсээр байвал тусгаар тогтнолоо албан ёсоор зарлана гэж мэдэгдэж байв.

Дарангуйлагч асан генерал Франког нас барахаас гурван жилийн өмнө буюу 1978 онд баталсан Испаний үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг өмнө нь огт хэрэгжүүлж байгаагүй тул хэрэгжүүлсэн анхны тохиолдол болох юм.

Дээрх шийдвэртэй холбоотой Испанид тогтворгүй байдал үүсэхээс дэлхийн улс орнууд болгоомжилж байна.

 

Эх сурвалж: BBC