Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Ши Жиньпинд хэн их алга таших вэ?” тоглоомыг хятадууд 860 сая удаа тогложээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр эхэлсэн Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурлыг угтаж Хятадын интернэтийн Tencent компани “Ши Жиньпиний илтгэлд алга таших” үйлдэлтэй гар утасны тоглоом гаргажээ.

Үзэл суртлын чанартай энэхүү аппликэшн өчигдөр зах зээлд гарсан бол өнөөдөр өглөөний байдлаар 860 сая удаа тоглогдоод байгааг компанийн эх сурвалж мэдээлсэн байна.

 

 

Аппликэшний нүүрэнд их хурлын танхимын зураг байгаа бол дор нь “Алга таших” товч байрлажээ. Богино хугацаанд уг товчийг хамгийн олон дарсан нь ялагч болдог гэнэ.

Нэг хэрэглэгч секундад 60 удаа алга ташиж дээд амжилт тогтоосныг хэвлэлүүд мэдээлжээ.

Өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурван цаг хагасын урттай илтгэл тавьж, бас нэг төрлийн дээд амжилт тогтоогоод байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg