Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америкт болсон зэвсэгт халдлагын үеэр Монгол хүн алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Мэриланд мужийн нэгэн компанийн ажилтан Лхагва гарагийн өглөө (Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө) хамт ажилладаг таван хүн рүү гал нээснээс гурав нь алагдсан тухай New York Times сонин мэдээлжээ. Үлдсэн хоёр нь хүнд шархдаад байгаа гэнэ.

Дараа нь тэр машинтай Делавар руу зугтаж, тэндхийн автомашин борлуулах газар ажилладаг хуучин хамтран ажиллагчаа мөн буудсан гэжээ.

Алагдсан хүмүүсийн дотор Баярсайхан Түдэв гэсэн нэртэй, 53 настай монгол хүн байсныг цагдаагийнхан тодруулсан байна.

Тухайн компани нь тавилгын чулуун тавцан үйлдвэрлэдэг газар байжээ.

Алуурчныг эрэн сурвалжилсны дүнд 37 настай Ради Лабиб Принс гэгч этгээдийг гал нээснээс 10 цагийн дараа баривчилсан байна.

 
Аллагын сэжигтэн

 

Сэжигтэн ямар шалтгаанаар аллага үйлдсэнийг цагдаа нар тодруулаагүй байгаа ч уг этгээд нь ажлын байранд хэд хэдэн удаагийн хүчирхийлэл үйлдэж байсан нь ил болсон гэжээ.

Бид алагдсан монгол хүний талаар эргэн мэдээлэх болно.

 

Эх сурвалж: New York Times