2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали улс гадаад оюутнуудын Англи хэлний мэдлэгийн шаардлагыг өндөрсгөхөө зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Австрали улсын засгийн газар өөрийн боловсролын системийг чанаржуулахын тулд гадаад оюутнуудад тавигддаг англи хэлний шалгуурыг өндөрсгөх болсноо зарлажээ.

Австрали улс 550,000 гаруй гадаад оюутантай, тэднээс жилд $22 тэрбумын орлого олдог нь тус улсын гурав дахь том экспорт болдог гэнэ.

Одоогийн байдлаар гадаад оюутнууд хэрвээ хэлний түвшин нь хангалтгүй бол үндсэн мэргэжлээр суралцахаасаа өмнө англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагддаг.

Харин шинэ журмаар тэд албан ёсны англи хэлний нэгдсэн сорил өгч, шаардлагатай түвшинд хүрсэн эсэхээ шалгуулсны дараа үндсэн мэргэжлээрээ суралцах болж байгааг Австралийн боловсролын сайд Симон Бирмингэм мэдэгджээ.

Тэрээр “Ихэнх хэлний сургалтууд чанарын шаардлага хангадаг ч зарим нь цоорхойг ашиглан сул оюутнуудыг бий болгож байгааг бид цаашдаа хүлээн зөвшөөрөхгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Шинэ сорилын агуулгын талаар мэдээлэл өгөөгүй Бирмингэм сайд шалгалтын стандартыг яамнаас тогтоож өгнө гэжээ.

Тэр бас уг арга хэмжээ нь тус улсад сурдаг гадаад оюутнуудын тоонд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд зорилго нь боловсролын системээ илүү шударга болгож, илүү чадвартай гадаад оюутнуудыг татахад тус болно гэж тайлбарласан байна.

 

Эх сурвалж: AFP

 

x