1976 онд Эдийн засгийн салбарын Нобелийн дурсгалын шагналыг хүртэж байсан АНУ-ын профессор Милтон Фридман 1999 онд хэвлэлд ярихдаа “Миний бодлоор Интернэт бол засгийн газрын үүрэг оролцоог бууруулах нэг том хүч болно. Харин миний үгүйлж байгаа, цаашдаа бий болох байх гэж хүлээдэг нэг зүйл бол найдвартай e-cash юм” гэж байлаа.
Түүний хэлсэн e-cash нь цахим мөнгө буюу өнөөдрийн биткоиныг хэлж байжээ. Үнэхээр 2009 онд бий болсон биткоин нь санхүүгийн салбарт хувьсгал хийж, түүний нээлттэй эх дээр суурилсан бусад крипто мөнгөн тэмдэгтүүд 2011 оноос эхлэн гарч ирсэн бол 2017 онд нэг биткоины ханш $4,000-ыг даваад байна.
Онлайн худалдааны eBay компанийн гүйцэтгэх захирал Жон Донахьо “Биткоин өөрөө гайхалтай зүйл төдийгүй, тэр цаашдаа PayPal-ийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэхээр байна” гэж хэлж байв.
Өнөөдөр дэлхий даяар олон онлайн үйлчилгээнүүд биткоиныг төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг болжээ. Тэдгээрээс хамгийн том найман байгууллагыг энд дурдаж байна.
Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын захиалгын үйлчилгээ биткоиноор төлбөр хийхийг зөвшөөрдөг. 2014 оны дундаас энэ үйлчилгээнд зочид буудлын захиалгыг биткоиноор хийдэг болсон. Харин удахгүй онгоцны нислэг зэрэг бусад үйлчилгээндээ нэвтрүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.
Дэлхийн хамгийн том програм хангамжийн компани биткоиныг хэдийнээ хүлээн зөвшөөрчээ. Майкрософтын онлайн дэлгүүрээс гадна Windows, Xbox-ийн дэлгүүрүүдээс тоглоом, кино, аппликэшнүүдийг биткоиноор авч болдог.
Британий тэрбумтан, сэр Ричард Брэнсоны авиа компани 2013 оноос эхлэн биткоиноор нислэгийн тийзээ зардаг болжээ. Бүр түүний төлөвлөж байгаа сансрын аялалын захиалгыг ч биткоиноор төлж болох гэнэ.
АНУ-ын өндөр үнэтэй барааг хямдаар зардаг онлайн дэлгүүр 2014 оны нэгдүгээр сараас биткоиныг зөвшөөрч эхэлсэн байна. Ингэснээр тэд биткоиныг зөвшөөрдөг анхны онлайн дэлгүүр болсон юм.
Электрон барааны томоохон онлайн дэлгүүр болох Newegg.com биткоиноор төлбөр хийхийг зөвшөөрдөг. Хэрвээ та технологийн хорхойтон бол энд биткоиноор наймаалцаж болох юм.
Энэ бол бэлгийн картны хамгийн түгээмэл ашиглагддаг мобайл аппликэшн. Энд Amazon, Sephora, Home Depot, Kohls зэрэг дэлгүүрүүдийн бэлгийн картыг зардаг. Тэдгээр газрууд нь биткоиныг зөвшөөрдөггүй байлаа ч eGifter-ээр биткоиндож болох юм.
Энэ бол онлайн тоглоомны томоохон хөгжүүлэгч компани. Тоглогчид биткоин ашиглан “in-app purchases” буюу аппликэшн дотроос нэмэлт зүйлсийг худалдан авч болдог ажээ.
Subway бол түргэн хоолны алдартай сүлжээ ресторан. Саяхан тэдний Буэнос Айрес дахь салбар биткоины төлбөрийг хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Эх сурвалж: Business Insider