Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монос эмийн сан ахмадын баяраар 500 ахмад баярлууллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 6
Сурталчилгаа

НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос хой жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон дэлхий даяар албан ёсоор тунхагласны  дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр  даруй 25 жил болжээ.

Монгол  улсын нийт хүн амын 6.13 хувь буюу 191.234 нь 60 буюу түүнээс дээш өндөр настан байдаг бөгөөд Монос эмийн сан, Геронтологийн төвтэй хамтран 500 ахмадад зориулан эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийн, гарын бэлэг гардуулан, хүндэтгэл үзүүллээ.

 

23-р сургуулийн спорт зааланд болсон тус өдөрлөгөөр Монос Фарм, Монос Фарм трейд, Монос Хүнс компанийн эх орондоо үйлдвэрлэсэн эм болон хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж, дараах үзлэг оношилгоог зохион байгууллаа

  • Д витамины шинжилгээ
  • Сахарын шинжилгээ
  • Нүдний эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Дотор эрхтний эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Чих, Хамар, Хоолойн үзлэг
  • Ясны сийрэгжилт
  • Даралт үзэж, Хүчилтөрөгчийн коктейлоор үйлчиллээ.

Мөн тус өдөрлөгөөр Монос гишүүнчлэлийн картыг ахмадууддаа газар дээр нь олгосон бөгөөд энэхүү картаар худалдан авалтынхаа 3-10% оноог цуглуулан, ашиглах боломжтой юм.

Монос гишүүнчлэлийн карттай болохыг хүсвэл та Монос эмийн сангийн салбараас анкетаа бөглөн үнэгүй авах боломжтой.  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.