Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "МУИС-ийн номын сан"-ийн нээлтийн ажиллагаа болно.

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд

09:00 цагт Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Багшийн эрхийг хамгаалах өдөрийн хүрээнд  21 аймаг, 9 дүүргийн Монголын багш нарын онц их хурлыг зохион байгуулна.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн

10:00 цагт “Хятадын ойрх үеийн түүх” болон “Манж Чин гүрний үеийн түүх” цуврал 20 боть бүтээлийг хандивлах ёслолын үйл ажиллагаа болно.

УДЭТ-т

10:00 цагт Монголын багш нарын баярт зориулсан арга хэмжээ болно. Шилдэг багш шалгаруулж шагнана.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос "UB sport 2017" биеийн тамир, спортын өдөрлөгийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт Нийслэлийн Тээврийн газраас хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан автобусанд буудал зарлах тоног төхөөрөмж суурилуулах талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Монголын Үндэсний музейд

11:00 цагт “Иран дахь Ил Хаадын Өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.

Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагт Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч -2017 ” тэмцээн зохион байгуулагдана.

ХНХЯ-ны байрны 10 давхарт

11:00 цагт Дэлхийн ур чадвар 2017 тэмцээнд явах хүүхдүүдийг ХНХЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзаж, далбаа гардуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь гардуулан өгнө.

БГД-ийн эрүүл мэндийн төвд

12:00 цагт "Мэс заслын тасаг"-ийн нээлт болно.

Д.Сүхбаатарын талбайд 

15:00 цагт Монголын багш нарын онц хурлын төлөөлөгчид, багш нар чимээгүй суулт хийнэ.

МУИС шинэ номын сангийн байранд 

15:00 цагт "МУИС-ийн номын сан"-ийн нээлтийн ажиллагаа болно.