Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд бууны сумны шархаа эмчлүүлэхэд жилд $2.8 тэрбумыг зарцуулдаг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Лас Вегаст гарсан аллагын дараа Америк даяар галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах эсэх талаар маргаан дэгдэж эхэллээ.

Ням гарагт үйлдэгдсэн аллагын улмаас 59 хүн амь үрэгдэж, 527 хүн шархдсан юм. Дээрх хэрэгтэй холбоотойгоор Жон Хопкинсийн их сургуулиас галт зэвсгийн хохиролын талаар тоо баримт бүхий мэдээллийг Health Affairs сэтгүүлд нийтлүүлжээ.

Судалгаанд 2006-2014 оны хооронд эмчлүүлсэн 150,930 галт зэвсгийн хохирогчийн мэдээллийг хамруулсан байна. Энд дурдсанаар Америкчууд зөвхөн бууны сумнаас үүдэлтэй шархаа эмчлүүлэх эм тарианд $2.8 тэрбумыг жилд дунджаар зарцуулдаг ажээ.

Хэрвээ үүн дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсийг тооцвол жилд $45 тэрбум болох гэнэ. Засгийн газрын хамгийн сүүлийн тоо баримтыг үзвэл 2015 онд АНУ-д бууны суманд 36,252 хүн амиа алдаж, 84,997 хүн шархдсан байна. Үүнд халдлага, осол эндэгдэл, амиа хорлолт зэрэг бүх тохиолдлыг оруулсан гэнэ.

Харин 2006-2014 онуудад бараг сая орчим Америкчууд галт зэвсэгний суманд өртөн алагдаж, шархдсан байна.

Шархтай нэг хүнийг сэхээн амьдруулах тасагт эмчлэх зардал $5,254 болдог бол шөнийн цагаар эмнэлэгт хүргэгдвэл $95,887 болж өсдөг гэжээ.

Судалгаанд хамрагдсан есөн жилийн хугацаанд $22 тэрбумыг зөвхөн сумны шархны эмчилгээнд зарцуулсан байна.

Галт зэвсэгтэй холбоотой эндэгдэл Америкт эхнээсээ гуравт орох үхлийн шалтгаан болдог. Эхний хоёр нь хордлого болон автын осол юм байна.

 

Эх сурвалж: Quartz